Энхдолгор Г., Оюунцэцэг Х., Бира Н. Ходоодны салстаас Хеликобактер пилори нянгийн халдварыг илрүүлэх "Мон-НР" уреазийн сорилыг боловсруулж хэрэглэсэн үр дүн / Монголын анагаах ухаан 2004 онд. Улаанбаатар хот, 2005, 101-103.

Популярно о болезнях ЖКТ Лекарства при болезнях ЖКТ Если лечение не помогает Адреса клиник

Авторы: Энхдолгор Г. / Оюунцэцэг Х. / Бира Н.


Mongolian medical sciences in 2004

Ходоодны салстаас Хеликобактер пилори нянгийн халдварыг илрүүлэх "Мон-НР" уреазийн сорилыг боловсруулж хэрэглэсэн үр дүн

Г. Энхдолгор, Х. Оюунцэцэг, Н. Бира
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

Зорилго: Ходоод, дээд гэдэсний халдварыг илрүүлэх шинжилгээ, салстад Хеликобактер пилорын оношлогоог өргөжүүлэхийн тулд өөрийн орны оношлуур бүтээж, хямд, хялбар, оновчтой аргаар халдварыг илрүүлэх аргачлал боловсруулахад оршино.

Аргачлал: Бидний судалгаа нь уреазийн сорилын найрлага, тогтворжилтын судалгаа, сорил шинэчлэн боловсруулах, шинэчлэн боловсруулсан сорилыг бусад ижил төстәй гадаадын сорилуудтай харьцуулах мөн Хеликобактер пилори нянгийн халдварыг илрүүлэх эдийн шинжилгээ, цусанд эсрэг бие илрүүлэх биохимийн шинжилгээний үр дүнтэй уг уреазын сорилыг харьцуулан дүгнэх зэрэг үе шатаас бүрдэнэ.

Судалгаанд Эрүүл мэндийн улсын хяналтын албаны (ЭМУХА) хор судлалын төв лабораторийн 10-6-ийн нарийвчлалтай электрон аналитик жин (Sartorius пүүсийн ВР 211-ОСЕ Germany, 1999) ба "Гастроскан-24" рН-метрийн аппарат (Москва) стандарт сорил ба Pantasol-HP (Англи), Де-нол (Солонгос) сорилуудыг ашиглан, харьцуулан судаллаа.

ЭМШУИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим, П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлгийн Элэг судлалын төвд эмчлүүлэгсэд ба Онош зүйн тасагт дурангийн шинжилгээ хийлгэсэн хүмүүст Хеликобактер пилори нянг илрүүлэх шинжилгээг 2002-2003 онд хийсэн. Энэ шинжилгээнд нийт 895 хүнийг хамруулав.

Шинжилгээнд хамрагдагсдад улаан хоолой, ходоод, дээд гэдэсний уян дурангийн шинжилгээ хийж хоол боловсруулах дээд замын салстын нүдэнд харагдах эмгэг бүтцийн өөрчлөлтөд дүгнэлт өгч, шинжилгээний үед ходоодны гарах хэсгийн пилорын хуниасаас 2 см зайтай байршлын их махиа болон бага махиа талын салстаас шинжилгээнд амьд сорьц авсан.

Уг авсан амьд сорьцоо найруулж бэлтгэсэн хурдавчилсан уреазын сорилд хийж өнгө хувирлын хугацааг ажиглан Хеликобактер пилори нянгийн халдварлалтын зэргийг тодорхойлов. Үүнд:

  • Эрүүл 56
  • Ходоодны архаг үрэвсэлтэй 144
  • Ходоод, дээд гэдэсний шархлаа өвчтэй 695
Үр дүн:

Стандарт уреазийн сорилын (Walters L.L., 1986, Mc Coll, 2002) шинж чанарыг судлах туршилтын дүнд 24 цагийн дараа тетрациклин амархан задардаг шинж чанартай холбоотойгоор уусмалын pH тогтворгүй, шүлтлэг тийш хэлбийн 7.6-7.9±0.2 болж өөрчлөгдөж байгаа нь тогтоогдсон.

Тетрациклинтэй адил антисептик эмийн бэлдмэл фурадонины уусмал бэлтгэснээс хойших 24 цагт рН-метрийн хэлбэлзэл нь тогтвортой байсан рН=6.5-6.9±0.3 ед байсан.

Стандарт сорилын тетрациклиныг фурадониноор орлуулан өөрчилсөн загварын сорил хийж Стандарт сорил ба бусад ижил төстәй уреазийн сорилуудтай харьцуулан судалсан юм (Walters L.L., 1986, Mc Coll, 2002).

Шинэчилсэн загварын уреазийн сорил нь бэлтгэснээс хойш 24 цагийн дараа болон амьд сорьц хийж урвал явагдсаны дараа рН-ийн хэлбэлзэл стандарт сорил ба Pantasol-HP сорилтой харьцуулахад бага буюу Де-нол сорилтой ойролцоо байсан.

"Мон-НР" уреазийн сорилыг Хеликобактер пилори нянгийн халдварлалтыг оношлох бусад уреазийн сорил, эсийн, амьд сорьцийн, цусанд эсрэг төрөгч илрүүлэх зэрэг шинжилгээний аргуудтай харьцуулан судлахад бусад уреазийн сорилоор 100%, эдийн шинжилгээгээр 96%, серологийн шинжилгээгээр 100% (р<0.005) магадтай болох нь нотлогдлоо.

Дүгнэлт:

1. "Мон-НР" уреазийн сорил нь бусад сорилтой харьцуулахад илүү тогтвортой байна.

2. Хеликобактер илрүүлэх "Мон-НР" уреазын сорилын мэдрэг чанар эдийн шинжилгээгээр 96% тохиолдолд (р<0.05), серологийн шинжилгээгээр 100% магадлалтай болох нь батлагдлаа.

3. "Мон-НР" уреазийн сорилыг өөрийн оронд үйлдвэрлэн эмнэлгийн практикт түгээмэл хэрэглэх нь Монгол хүмүүст Хеликобактер пилорийн халдварыг богино хугацаанд хялбар дөхөм, хямд аргаар илрүүлэн оношлох ба нян устгах эмчилгээний үр дүнгийн хяналтыг өргөжүүлэх ач холбогдолтой юм.

4. Хеликобактер пилорын халдварыг эрт илрүүлэн шаардлагатай тохиолдолд нян устгах эмчилгээ хийж байх нь ходоодны архаг В хэлбэрийн үрэвсэл ба ходоод, дээд гэдэсний шархлаа өвчний хүндрэл, ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх илүү хямд, хялбар, эдийн засаг нийгмийн ач холбогдол бүхий боломжийг бүрдүүлнэ.

5. Хоол боловсруулах эрхтний төдийгүй бусад эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн үед НР-ийн талаарх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэхэд ашиглах боломжтой юм.

6. "Мон-НР" уреазийн сорил нь хямд, өвөрмөц нарийн мэргэжилтэн шаарддаггүй, богино хугацаанд шинжилгээний үр дүн тодордог тул эмнэл зүйн практикт өргөн хэрэглэгддэг хялбар арга тул Хеликобактер пилори нянгийн халдварлалтыг оношлох, нян илэрсэн тохиолдолд олон улсын стандартын дагуу халдвар устгах эмчилгээг хийж үр дүнг шууд хянах, халдварыг устгаснаар уг нянгийн шалтгаант ходоод, дээд гэдэсний шархлаа өвчин, MALT Lympoma, ходоодны хорт хавдраас тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэх боломжтой.

Түлхүүр үг.

"Мон-НР" уреазийн сорил, нянгийн халдвар, ходоод, дээд гэдэсний шархлаа өвчин, MALT Lympoma, ходоодны хорт хавдар, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт.



Назад в раздел
Популярно о болезнях ЖКТ читайте в разделе "Пациентам"
Адреса клиник
Видео. Плейлисты: "Для врачей", "Для врачей-педиатров",
"Для студентов медВУЗов", "Популярная гастроэнтерология" и др.

Яндекс.Метрика

Логотип Исток-Системы

Информация на сайте www.GastroScan.ru предназначена для образовательных и научных целей. Условия использования.