| ![]() |
![]() |
| |||
|
Энхдолгор Г., Сарантуяа Ц., Бира Н. ба бусад. Хоол боловсруулах дээд замын эрхтний хөндийн хүчиллэгийг тодорхойлох рН-метр шинжилгээний аргыг хэрэглэсэн үр дүн / Монголын анагаах ухаан 2004 онд. Улаанбаатар хот, 2005, 94-95.
![]() Хоол боловсруулах дээд замын эрхтний хөндийн хүчиллэгийг тодорхойлох рН-метр шинжилгээний аргыг хэрэглэсэн үр дүн
Г.Энхдолгор1, Ц.Сарантуяа1, Н.Бира1, Х.Оюунцэцэг1, Б.Оюунцэцэг1, Б.Нацагдорж1, Р.Оюунханд2
Зорилго. Хоол боловсруулах тогтолцооны дээд замын эрхтний хөндийн хүчиллэгийн хоногийн биохэмнэлийг тодорхойлох шинжилгээг практикт нэвтрүүлэх, шинжилгээ хийх нэгдмэл аргачлалыг боловеруулахад оршино. Аргачлал. 1999-2003 онд ЭМШУИС-ын Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тэнхим, П.Н.Шастины нэрэмжит Клиникийн Төв Эмнэлгийн Онош зүйн тасаг, Улсын Клиникийн Төв Эмнэлгийн дотрын 1 дүгээр тасагт хэвтэн эмчлүүлэгч ба амбулаториор хандсан хүмүүст улаан хоолой, ходоод, дээд гэдэсний хүчиллэг тодорхойлох шинжилгээг хийсэн. Энэ шинжилгээгээр нийт 394 шинжлүүлэгчдэд хоол боловсруулах дээд замын эрхтний хүчиллэгийг тодорхойлсон. Үүнд:
Хоол боловсруулах эрхтний хөндийн хүчиллэг тодорхойлох pH метр шинжилгээний аппарат ГАСТРОСКАН 24 (ОХУ, Москва, Фрязино, 3 дахь үеийн аппарат)-р шинжилгээг хийсэн. РН-метр шинжилгээ нь бэлтгэл, явц, шинжилгээг дүгнэх үе шатаас бүрдэнэ. Үр дүн. 1999 онд ЭМШУИС-ийн ХБЭЭСТ болон П.Н.Шастины нэрэмжит Клникийн Төв Эмнэлгийн онош зүйн тасагт хоол боловсруулах дээд замын эрхтний хүчиллэг тодорхойлох Гастроскан-24 багажийг суурилуулж, шинжилгээг эхэлснээр анх удаа манай оронд pH метр шинжилгээний арга нэвтэреэн түүхтэй. 2003 онд ХБЭЭСТ болон УКТЭийн дотрын нэгдүгээр тасагт уг багажийг тавьснаар улсын хэмжээнд энэ шинжилгээг хийх өргөн боломжтой болсон. Ийнхүү улсын хэмжээнд pH метрийн 2 багажаар шинжилгээ хийж байна. Уг багажаар нийт 394 хүнд улаан хоолой, ходоод, гэдэсний хүчиллэг тодорхойлох шинжилгээг хийсэн. Үүнд:
Дараах 5 чиглэлээр уг шинжилгээний аргыг эмнэлэг үйлчилгээ, эрдэм шинжилгээний ажилд хэрэглэж байна.
Дүгнэлт. Улаан хоолой, ходоод, гэдэсний хүчиллэг тодорхойлох pH метрийн шинжилгээ нь эмнэлэг үйлчилгээнд нэвтэрснээр хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын клиникт хийгддэг үйл ажиллагааны гол шинжилгээ болсны зэрэгцээ судалгаа шинжилгээний ажлын нэгэн хэсэг болсныг дурдаж байна. Уг шинжилгээ нь 2 эрдэмтний судалгааны ажлын нэгэн хэсэг болж, 4 эрдэм шинжилгээний илтгэлд тусгагдан, 2 оновчтой санал авсан. Түлхүүр үг. Гастроскан, рН-гуурс, сөргөө (гулигаа), суурийн хүчиллэг, ходоодны архаг үрэвсэл, ходоод гэдэсний шархлаа өвчин, хөндийн хүчиллэг, рН-мониторинг, хүчиллэг шүүрлийн биохэмнэл, цочруул, цөс чулуужих өвчин, цээж хорсох, улаан хоолойн сөргөөт үрэвсэл.
English version: Назад в раздел Популярно о болезнях ЖКТ читайте в разделе "Пациентам"
| |||||
Информация на сайте www.gastroscan.ru предназначена для образовательных и научных целей. Условия использования.
| ||||||
![]() | ![]() |