| ![]() |
![]() |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Энхдолгор Г., Сарантуяа Ц., Бира Н., Оюунцэцэг Х. Монгол хүний улан хоолой, ходоод, гэдэсний хүчиллэгийн лавламж хэмжээ / Монголын анагаах ухаан 2004 онд. Улаанбаатар хот, 2005, 92-94.
![]() Монгол хүний улан хоолой, ходоод, гэдэсний хүчиллэгийн лавламж хэмжээГ.Энхдолгор, Ц. Сарантуяа, Н.Бира, Х.Оюунцэцэг
Олон улсын эмнэлгийн практикт өргөн нэвтэрч буй хоол боловсруулах эрхтний үйл оношийн шинжилгээний нэгэн төрөл pH метрийн шинжилгээнд тулгуурлан, монгол хүний улаан хоолой ба ходоод, гэдэсний физиологийн үзүүлэлт, тухайлбал хоногийн хэмнэлийн хэвийн байдлыг судлан тогтоох шаардлага амьдралаас урган гарч, энэ судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго. Улаан хоолой, ходоодны үйл ажиллагааны зарим үзүүлэлтийн лавламж хэмжээг монгол хүнд тодорхойлох зорилготой. Зорилт. Улаан хоолойн хөндийн pH үзүүлэлт болон ходоодны хүчиллэг шүүрэл ялгаралтын хоногийн хэмнэлийг судлах, эдгээр эрхтний хронофизиологийн үзүүлэлтэд тулгуурлан эмнэлзүйн оношлогоонд хэрэглэх үндэслэлийг тодорхойлох зорилтыг дэвшүүлеэн. Судалгааны аргачлал. pH метрийн багажаар (Гастроскан-24, Исток, Москва) ЭМШУИС-ын Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тэнхмийн харъяа шинжилгээний кабинетд эрүүл 129 сайн дурын шинжлүүлэгчдэд (эрэгтэй 58, эмэгтэй 71, дундаж нас 35.5) шинжилгээг хийсэн. pH метрийн шинжилгээ үргэлжилеэн дундаж хугацаа 22 цаг 15 мин. Төгсгөл хэсэгтээ 12 см зайтай дараалан байрласан 3 электрод бүхий нарийн гуурсыг хамраар оруулан, электродыг судлах эрхтэнд тохируулан байрлуулж, түүний байрлалыг рентген шинжилгээ, эсвэл ацидометр багажийн заалтаар хянасан. Хронобиологийн олон хэмжээст дүн шинжилгээний өгөгдлийг задлан шинжлэх аргаар улаан хоолой, ходоодны үйл ажиллагаанд статистик боловеруулалт хийсэн. Үр дүн, дүгнэлт. Биохэмнэлийн хэвийн байдлыг тогтоохын тулд статистикийн дундаж хэмжигдэхүүнийг тодорхойлох нь учир дутмаг тул бие махбодын дундаж түвшингээс хэлбийх "хэвийн" хазайлтыг тогтоох зорилгоор хоногийн хэмнэлийн дээд ба доод хэмжээг тодорхойлсон. Бидний судалгааны явцад тодорхойлсон 18-59 насны эрүүл 129 хүнд хийгдсэн улаан хоолой, ходоодны pH метрийн шинжилгээний үзүүлэлтүүдийг насанд хүреэн монгол хүмүүсийн улаан хоолойн хөндийн хүчиллэг болон ходоодны шүүрэл ялгаруулах үйл ажиллагааны хоногийн хэмнэлийн хэвийн байдал хэмээн үзэж болно. Ходоодны шүүрлийн үйл ажиллагааг үнэлэхэд ходоодны өлөн үеийн шүүрлийн байдал, шүлтжих чадвар, хүчиллэг шүүрлийн хоногийн хэмнэл болон цаг тутмын pH хэлбэлзэлтэй харьцуулан дүгнэх нь оношийн ач холбогдолтой ажээ. pH метрийн шинжилгээний тусламжтайгаар улаан хоолойн хөндийн pH орчин, ходоодны шүүрлийн үйл ажиллагааны хоногийн хэмнэлийн зарим үзүүлэлтийн "хэвийн" байдал, лавламж хэмжээг дэлгэрэнгүй тодорхойлсноор ходоод-улаан хоолойн сөргөөт өвчин, ходоодны хүчиллэг шүүрэл хамааралт эмгэгийг ялган оношлох, улмаар хүчил бууруулах ялгавартай эмчилгээг цаг хугацаанаас хамаарч явуулах боломж бүрдэх болно. Улаан хоолой, ходоодны физиологийн зарим үзүүлэлтүүдийн хоногийн хэмнэлийн лавлах хэмжээ
English version: Enkhdolgor G., Sarantuya Ts., Bira N., Ouyntsetseg Kh. Chronophysiological parameters of upper gastrointestinal tract by ambulatory pH metry among Mongolians / Mongolian medical sciences in 2004. Ulaanbaatar, 2005, p. 119-120.Назад в раздел Популярно о болезнях ЖКТ читайте в разделе "Пациентам"
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Информация на сайте www.GastroScan.ru предназначена для образовательных и научных целей. Условия использования.
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ![]() |