Энхдолгор Г., Сарантуяа Ц., Бира Н. ба бусад. Хоол боловсруулах дээд замын эрхтний хөндийн хүчиллэгийг тодорхойлох рН-метр шинжилгээний аргыг хэрэглэсэн үр дүн / Монголын анагаах ухаан 2004 онд. Улаанбаатар хот, 2005, 94-95.

Популярно о болезнях ЖКТ Лекарства при болезнях ЖКТ Если лечение не помогает Адреса клиник

Авторы: Энхдолгор Г. / Сарантуяа Ц. / Бира Н. / Оюунцэцэг Х. / Оюунцэцэг Б. / Нацагдорж Б. / Оюунханд Р.


Mongolian medical sciences in 2004

Хоол боловсруулах дээд замын эрхтний хөндийн хүчиллэгийг тодорхойлох рН-метр шинжилгээний аргыг хэрэглэсэн үр дүн

Г.Энхдолгор1, Ц.Сарантуяа1, Н.Бира1, Х.Оюунцэцэг1, Б.Оюунцэцэг1, Б.Нацагдорж1, Р.Оюунханд2
1Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
2Улсын клиникийн төв эмнэлэг

Зорилго. Хоол боловсруулах тогтолцооны дээд замын эрхтний хөндийн хүчиллэгийн хоногийн биохэмнэлийг тодорхойлох шинжилгээг практикт нэвтрүүлэх, шинжилгээ хийх нэгдмэл аргачлалыг боловеруулахад оршино.

Аргачлал. 1999-2003 онд ЭМШУИС-ын Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тэнхим, П.Н.Шастины нэрэмжит Клиникийн Төв Эмнэлгийн Онош зүйн тасаг, Улсын Клиникийн Төв Эмнэлгийн дотрын 1 дүгээр тасагт хэвтэн эмчлүүлэгч ба амбулаториор хандсан хүмүүст улаан хоолой, ходоод, дээд гэдэсний хүчиллэг тодорхойлох шинжилгээг хийсэн. Энэ шинжилгээгээр нийт 394 шинжлүүлэгчдэд хоол боловсруулах дээд замын эрхтний хүчиллэгийг тодорхойлсон. Үүнд:

  • эрүүл 40
  • ходоод-улаан хоолойн сөргөө өвчинтэй 89
  • ходоодны архаг үрэвсэлтэй 110
  • ходоод дээд гэдэсний шархтай 195
  • цөс чулуужих өвчтэй 10 өвчтөн хамрагдсан.

Хоол боловсруулах эрхтний хөндийн хүчиллэг тодорхойлох pH метр шинжилгээний аппарат ГАСТРОСКАН 24 (ОХУ, Москва, Фрязино, 3 дахь үеийн аппарат)-р шинжилгээг хийсэн. РН-метр шинжилгээ нь бэлтгэл, явц, шинжилгээг дүгнэх үе шатаас бүрдэнэ.

Үр дүн. 1999 онд ЭМШУИС-ийн ХБЭЭСТ болон П.Н.Шастины нэрэмжит Клникийн Төв Эмнэлгийн онош зүйн тасагт хоол боловсруулах дээд замын эрхтний хүчиллэг тодорхойлох Гастроскан-24 багажийг суурилуулж, шинжилгээг эхэлснээр анх удаа манай оронд pH метр шинжилгээний арга нэвтэреэн түүхтэй.

2003 онд ХБЭЭСТ болон УКТЭийн дотрын нэгдүгээр тасагт уг багажийг тавьснаар улсын хэмжээнд энэ шинжилгээг хийх өргөн боломжтой болсон. Ийнхүү улсын хэмжээнд pH метрийн 2 багажаар шинжилгээ хийж байна.

Уг багажаар нийт 394 хүнд улаан хоолой, ходоод, гэдэсний хүчиллэг тодорхойлох шинжилгээг хийсэн. Үүнд:

1. Тодорхой байршил бүхий хурдавчилсан рНметр шинжилгээ (богино хугацааны) pH - 210
2. Эрхтний хөндийн 24 цагийн pH мониторинг шинжилгээ (урт хугацааны), хоногийн - 149
3. Уян дурангаар хийх тодорхой байршил бүхий агшингийн pH метр шинжилгээ - 35
4. Сул цочроогч бүхий pH метр шинжилгээ - 146

Дараах 5 чиглэлээр уг шинжилгээний аргыг эмнэлэг үйлчилгээ, эрдэм шинжилгээний ажилд хэрэглэж байна.

1. Эрүүл хүмүүсийн улаан хоолой, ходоод, гэдэсний хүчиллэг болон хоногийн биохэмнэлийг тогтоох

2. Улаан хоолойн эмгэгийн үеийн улаан хоолой, ходоодны хүчиллэг болон хоногийн биохэмнэлийг тогтоох

3. Ходоодны архаг үрэвслийн үеийн улаан хоолой, ходоод, гэдэсний хүчиллэг болон хоногийн биохэмнэлийг тогтоох

4. Ходоод, дээд гэдэсний шархлаа өвчний үеийн улаан хоолой, ходоод, гэдэсний хүчиллэг болон хоногийн биохэмнэлийг тогтоох

5. Цөс чулуужих өвчний үеийн ходоод, гэдэсний хүчиллэг болон хоногийн биохэмнэлийг тогтоох

Дүгнэлт. Улаан хоолой, ходоод, гэдэсний хүчиллэг тодорхойлох pH метрийн шинжилгээ нь эмнэлэг үйлчилгээнд нэвтэрснээр хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын клиникт хийгддэг үйл ажиллагааны гол шинжилгээ болсны зэрэгцээ судалгаа шинжилгээний ажлын нэгэн хэсэг болсныг дурдаж байна. Уг шинжилгээ нь 2 эрдэмтний судалгааны ажлын нэгэн хэсэг болж, 4 эрдэм шинжилгээний илтгэлд тусгагдан, 2 оновчтой санал авсан.

Түлхүүр үг. Гастроскан, рН-гуурс, сөргөө (гулигаа), суурийн хүчиллэг, ходоодны архаг үрэвсэл, ходоод гэдэсний шархлаа өвчин, хөндийн хүчиллэг, рН-мониторинг, хүчиллэг шүүрлийн биохэмнэл, цочруул, цөс чулуужих өвчин, цээж хорсох, улаан хоолойн сөргөөт үрэвсэл.



English version:

Enkhdolgor G., Sarantuya Ts., Bira N. et al. The result of using ambulatory pH meter for determining acidity of upper gastrointestinal tract / Mongolian medical sciences in 2004. Ulaanbaatar, 2005, p. 121-122.



Назад в раздел
Популярно о болезнях ЖКТ читайте в разделе "Пациентам"
Лекарства, применяемые при заболеваниях ЖКТ
Адреса клиник

Индекс цитирования
Логотип Исток-Системы

Информация на сайте www.gastroscan.ru предназначена для образовательных и научных целей. Условия использования.