Оюунцэцэг Х., Бира Н. Хеликобактер пилорийн халдварыг илрүүлэх “Мон-НР” уреазын сорил // Монголын анагаах ухаан (Mongolian Medical Sciences), 2003, 3(125).

Популярно о болезнях ЖКТ Лекарства при болезнях ЖКТ Если лечение не помогает Адреса клиник

Авторы: Оюунцэцэг Х. / Бира Н.


Хеликобактер пилорийн халдварыг илрүүлэх “Мон-НР” уреазын сорил

( Судалгааны өгүүлэл )

Х. Оюунцэцэг, Н. Бира

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

Манай зууны 80-90 онуудад J.R. Warren, B.J. Marshall нарын нээсэн Helicobacter pylori (HP) нян хоол боловсруулах дээд замын хэд хэдэн өвчин, түүний дотор шархлаа өвчний эмгэг жамын талаархи бидний ойлголтыг үндсээр нь өөрчилсөн бөгөөд 1983 оноос хойш дэлхийн эмч судлаачдын анхаарлыг байнга татсан асуудал боллоо. НР-ийг тал бүрээс нь судлан энэхүү эмгэг төрөгч нян нь ходоодны архаг В хэлбэрийн үрэвсэл, ходоод дээд гэдэсний шархлаа, ходоодны өмөн-МАИома үүсгэх тодорхой хамааралтайг тогтоогоод байна. Хэдийгээр шархлаа өвчин үүсэх эмгэг жамын гол хүчин зүйл нь ходоодны хүчил боловч дээд гэдэсний шархлааны 90% гаруй, ходоодны шархлааны 70% нь НР-аар халдварлагдсанаас, үлдэх хувь нь дааврын бус эмийн нөлөөгөөр үүсдэгийг нотолжээ (4). НР-ийн удмын шинжийг тодорхойлогч ДНХ-ийн бүтцийг секвенцийн аргаар судлан хромосом нь омог тус бүртээ өвөрмөц гетероген тогтоцтойг илрүүлсэн бөгөөд одоогоор НР-ийн 1600 гаруй ген тогтоогдоод байгаагийн 45% нь эмгэгтөрөгч чадвартай; тэдгээрээс зарим нэг (48)-ийн мембраны уур^ийг таньж судлаад байна (1). НР-ийн халдварыг оношлоход:

  1. Дуранд суурилсан шууд (уреазын сорил, цитолог, гистолог, нян судлалын-өсгөвөрлөх)
  2. Шууд бус (амьсгалын сорил, серолоп-lgG, IgA, PCR) гэсэн хоёр үндсэн бүлэг аргыг хэрэглэж байна (3).

Дуранд суурилсан шууд шинжилгээгээр ходоод дээд гэдэсний салстад үүссэн эмгэг бүтцийн илрэлүүд (хаван, улайлт, хатангиршил, метаплази, салстын зузаарал, тунгалаг уутанцарт томрол-ЛФГ), салстын гэмтэмхий байдал ба цус алдалт, хавтгай ба өргөгдсөн шалбархай, шархлаа, өмөнгийн байрлал, хэлбэр, хэмжээ, зэргийг тогтоож нян судлал, биохими, цитолог, гистологийн шинжилгээнд амьд сорьц авна. Орчин үед ходоодны салстаас авсан амьд сорьц, ходоодны шүүс, шүлс, салс, цус, өтгөн зэрэгт HP нянг шууд илрүүлэх буюу түүний бодисын солилцооны бүтээгдэхүүнийг тухайлбал ихэвчлэн уреазыг илрүүлж байна (2). Манай оронд НР-ийн халдварыг илрүүлэх шууд аргын нэг уреазын сорил байхгүйгээс өвчний шалтгааныг нарийвчлан тогтоох, эмчилгээний үр дүнг хянах боломж дутагдалтай байна.

Судалгааны зорилго: Монголын нөхцөлд HP илрүүлэх уреазын сорил шинэчлэн боло.всруулж оношлогооны магадлалыг өндөржүүлэх аргачлалыг практикт нэвтрүүлэн хэрэгжүүлэх нь бидний судалгааны зорилго байлаа.

Судалгааны материал аргачлал: Амьд сорьцонд НР-ийг илрүүлэх стандартуреазын сорилын найрлага, уусмалын рН-ийн хэлбэлзлийг Эрүүл мэндийн улсын хяналтын албаны (ЭМУХА) хор судлалын төв лабораторт Sartorius пүүсийн BP 211-ОСЕ (Germany 1999), 10~6ийн нарийвчлалтай электрон аналитик жин ба Гастроскан-24 (Фрязино, Москва) рН-метрийн аппарат ашиглан шинэчилсэн загварын уреазын сорилыг боловсруулж дурангийн шинжилгээнд хамрагдсан нийт 510 (үүнээс шархлаа өвчтэй 270) хүнд шинжилгээ хийж HP илрүүлэх стандарт сорилтой харьцуулав. Уусмалын тогтвортой байдлыг судлахын тулд стандарт сорил ба шинэчилсэн загварын сорилын найрлага дахь бодисуудын дан уусмалуудыг- бэлтгэн тэдгээрийн рН-ийг Гастроскан-24 аппаратын сурьмягийн электродоор 24 цагийн туршид хэмжив.

Сорилыг бэлтгэх, найруулах, шинжилгээ хийх явцад асептикжурмыг нарийн баримталсан. Бэлтгэсэн хуурай сорилын тагийг спиртээр арчин цэвэр тариурт 10 мл нэрмэл ус авч сорилын ажлын уусмал найруулан, 10 ширхэг ариутгасан цэвэр хуруу шилэнд бэлдсэн уусмалаа 1 мл- ээр хувааж хийгээд дурангийн шинжилгээний үед авсан амьд сорьцоо бэлтгэсэн HP илрүүлэх “Мон-НР" уреазын сорилд хийж эхний 6 цагийн туршид өнгө хувирлыг ажиглан судаллаа.

Судалгааны үр дүн: Стандарт уреазын сорилын шинж чанарыг судлах туршилтын явцад уусмалын pH 24 цагаас хойш хугацаа өнгөрөхөд өөрөө аяндаа өөрчлөгдөн хувирч байсныг тодруулахаар орцын гурван бодисыг салган нэгж сорилд байх хэмжээгээр дан уусмал бэлтгэж рН-ийн хэлбэлзлийг 24 цагийн туршид хэмжихэд туршилтын эхэнд нэрмэл ус рН-8.5 ед., фенол улааны уусмал рН-8.5 ед, мочевины уусмал рН-9.0 ед, тетрациклиний уусмал pH - 7.1 ед байв. Бид Г астроскан-24 багажаар 24 цагийн туршид уусмалуудын рН-ийн хэлбэлзлийг хэмжиж үзэхэд 24 цагийн дараа тетрациклины амархан задардаг шинж чанартай холбоотой уусмал pH тогтворгүй, шүлтлэг тийш хэлбийн 7.6-7.9±0.2 болж өөрчлөгдсөн бөгөөд бусад уусмалын pH өөрчлөгдөөгүй байсан.

Бид тетрациклинтэй адил антисептик эмийн бэлдмэл фурадонины уусмал бэлтгэн рН-ийг тодорхойлоход 6.5-6.9±0.3, байсан бөгөөд 24 цагаас хойш рН-метрийн хэлбэлзлийг нь тодорхойлж үзэхэд тогтвортой байсан тул стандарт сорилын тетрациклиныг фурадиноноор орлуулан еерчилсен загварын сорил хийж Стандарт сорил ба бусад ижил тестэй уреазын сорилуудтай харьцуулан судалсан. 1- р хүснэггээс харахад шинэчилсэн загварын уреазын сорил нь бэлтгэснээс хойш 24 цагийн дараа болон амьд сорьц хийж урвал явагдсаны дараа рН-ийн хэлбэлзэл стандарт сорил ба Pantasol-HP сорилтой харьцуулахад бага буюу Де-нол сорилтой ойролцоо байна (Хүснэгт 1).

Хүснэгт 1. Уреазын сорилын рН-ийн харьцуулсан дүн

Хүснэгт 1.Уреазын сорилын рН-ийн харьцуулсан дүн

Бид HP илрүүлэх шинэчилсэн загварын уреазын сорилыг “Мон-НР" гэж нэрлэн НР-ийн халдварлалтыг оношлох бусад уреазын сорил, эсийн, амьд сорьцын, цусанд эсрэг терегч илрүүлэх зэрэг шинжилгээний аргуудтай харьцуулан судлахад бусад уреазын сорилтой 100%, эдийн шинжилгээгээр 96%, серологийн шинжилгээгээр 100% (р<0.005) нотлогдож байсан (Гэрэл зураг 1,2).

Гэрэл зураг 1. “ Мон-НР” сорил

Гэрэл зураг 1. “ Мон-НР” сорил

“Мон-НР” шинжилгээ хийхийн &#1257;мн&#1257;

“Мон-НР” шинжилгээ хийхийн өмнө

Гэрэл зураг 2. Мон-Нр уреазын сорилын шинжилгээний д&#1199;н

Гэрэл зураг 2. Мон-Нр уреазын сорилын шинжилгээний дүн

Мон-НР сорилын дүнд 58.3%-нь өндөр халдварлалттай (+++), 19.4 % нь дунд зэргийн (++), 9.7 %-нь бага зэргийн (+)(зураг 6) буюу нийт шархлаатай өвтөний 87.4% нь HP эерэг ба 12.6 %-нь сөрөг (-) байв (Хүснэгт 2).

Хүснэгт 2. Шархлаа өвчний үеийн Н.Р-ийн халдварлалтын зэрэгуреазын сорилоор

Х&#1199;снэгт 2. Шархлаа &#1257;вчний &#1199;еийн Н.Р-ийн халдварлалтын зэрэгуреазын сорилоор

Нянгийн халдварлалтын зэргийг ходоод ба дээд гэдэсний байрлалтай шархлааны хувьд харьцуулж үзэхэд дээд гэдэсний шархлааны үед 96.7%, ходоодны шархлааны үед 82.6%-нь HP илэрсэн бөгөөд энэхүү судалгааны дүнгээс харахад манай улсад шархлаа өвчний үеийн НР-ийн халдварлалтын зэрэг өндөр байгаа бөгөөд дээд гэдсэнд байрлалтай шархлааны үед өндөр зэргийн халдварлалттай байна (Зураг 1).

Зураг 3. Шархлаа &#1257;вчний &#1199;ед НР-ийн халдварлалтын зэргийг харьцуулсан д&#1199;н

Зураг 3. Шархлаа өвчний үед НР-ийн халдварлалтын зэргийг харьцуулсан дүн

Дүгнэлт:

  1. НР-ийн халдварыг илрүүлэх “Мон-НР” уреазын сорил нь мэдрэг ба өвөрмөц чанараараа гадаадын бусад ижил төстэй уреазын сорилуудтай 100% тохирч байгаа ба HP илрүүлэх бусад эмгэг бүтэц, серологийн зэрэг аргуудтай харьцуулахад эсийн шинжилгээгээр 90%, эдийн шинжилгээгээр 96% (р<0.05), серологийн шинжилгээгээр 100% нотлогдож байв.

  2. Мон-НР ба бусад уреазын сорилоор ходоодны шархлааны үед 82.6%, дээд гэдэсний шархлааны үед 96.7%-д HP илэрч, дээд гэдэсний шархлааны 75% -д нь халдварлалтын зэрэг өндөр байна (р<0.05).

Ном зүй

1. Cave D.R. Transmission and epidemiology of Helicobacter pylori. //Am. J. Med. -1996. -100. -p. 12-18.

2. Megraund F. How should Helicobacter pylori in¬fection be diagnosed //Gastroenterol.-1997. - №113. -P.93-98.

3. Perri F., Clemente R., et al. The 13C-urea breath test (UBT) correlates with the bacterial load and the severity of inflammation in H.pylori gastritis. Gut 1997.-41. Suppl: A81.

4. Peura D.A., Graham D.Y. Helicobacter pylori: consensus reached: peptic ulcer is on the way to becoming an historic disease. Am.J. Gastroenterol 1994; 89:1137-9.

Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор Б.Цэрэндаш

www.mongolmed.mn/article/1205



Назад в раздел
Популярно о болезнях ЖКТ читайте в разделе "Пациентам"
Лекарства, применяемые при заболеваниях ЖКТ
Адреса клиник

Индекс цитирования
Логотип Исток-Системы

Информация на сайте www.gastroscan.ru предназначена для образовательных и научных целей. Условия использования.