Оюунцэцэг Х., Бира Н. Хоол боловсруулах дээд замын зарим эмгэгийн үеийн ходоодны хөндийн pH, шүлтжүүлэх чадварыг тодорхойлсон дүнгээс // Монголын анагаах ухаан (Mongolian Medical Sciences), 2003, 3(125).

Популярно о болезнях ЖКТ Лекарства при болезнях ЖКТ Если лечение не помогает Адреса клиник

Авторы: Оюунцэцэг Х. / Бира Н.


Хоол боловсруулах дээд замын зарим эмгэгийн үеийн ходоодны хөндийн pH, шүлтжүүлэх чадварыг тодорхойлсон дүнгээс

( Судалгааны өгүүлэл )

Х. Оюунцэцэг, Н. Бира

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг

Ходоодны салст бүрхэвчийн үрэвсзл, шархлаа өвчин үүсч хөгжихөд булчирхайн эсүүдээс ялгарах шүүсний найрлага, ялангуяа давсны хүчил ба шүлтийн тэнцвэрт байдлын алдагдал чухал ач холбогдолтой [2, 5]. Ходоодны салст бүрхэвч давсны хүчлийн гэмтээх нөлөөнөөс салст давхарга үүсгэх замаар найдвартай хамгаалагдсан байдаг бөгөөд уг салстын давхарга руу бикарбонат байнга ялгаран орж давсмы хүчлийг саармагжуулах нөлөө үзүүлдэг [3,4,6]. Цөсний хүчлийн давсууд, этанол, салицилат, Helicobacter pylori зэрэг өдөөгч хүчин зүйлийн нөлөөгөөр ходоодны салст бүрхэвчийн хамгаалах хориг гэмтэх үед устөрөгчийн ион эргэн диффузлэгдэх хурд нэмэгддэг бөгөөд энэ нь эсийн доторх буферийн систем шавхагдаж улмаар давсны хүчил, пепсин, гистамин ихээр ялгарахад хүргэдэг. Устөрөгчийн ион ходоодны эд рүү нэвчин орсноор цусны бичил эргэлт алдагдаж, эдийн доторх ацидоз давамгайлдгаас уураг, устөрөгчийн хопбоог задлагч ферментүүд хүчиллэг орчинд идэвхижин, эсийн лизосомын мембран задарч үрэвсэл, шарх үүсдэг гэж үзэж байна [7,8,9]. Бид 1999 оноос Шастины нэрэмжит Клиникийн Төв Эмнэлгийн Оиош зүйн тасагт хоол боловсруулах дээд замын рН-ийг тодорхойлох Гастроскан-24 (ОХУ, Москва, Фрязино) рН-метрийн шинжилгээний арга нэвтрүүлснээр ходоодны шүүсний хүчиллэг болон ходоодны шүптжүүлэх чадварыгтогтоох, ходоод, улаан хоолойи сөргөөг илрүүлэх, ходоодны шүүрлийн үйл ажиллагаа, хөдөлгөөи зохицуулах эмийг оновчтой сонгох боломж нээгдсэн. Орчин үед ходоод, дээд гэдэсний эмгэг үүсэхэд Helicobacter pylori чухал үүрэгтэй болох нь топгоогдож, ходоодны бүтэц, үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаар олон оронд суурь судалгааны ажил хийгдсээр байна [1, 10, 11]. Манай орны эрдэмтдийн судалгаагаар Helicobacter pylori-ийн шалтгаамт эмгэгүүдийн тархалт, эмнэл зүй- эмгэгбүтцийн онцлогийг тогтоосон боловч Helicobacter pylori ходоодны үйл ажиллагаа ялангуяа шүүрлийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаар судалгааны ажил хийгдээгүй байна.

Судалгааны зорилго: Насанд хүрэгчдийн дунд тохиолдох Helicobacter pylori-ийн шалтгаант архаг гастрит, шархлаа өвчний үеийн ходоодны хөндийн pH, шүлтжүүлэх чадварыг судалж тогтоох зорилготой.

Судалгааны аргачлал: Бидний судалгаанд 1999- 2003 онуудад ЭМШУИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим, ШКТЭ-ийн Онош зүйн тасгийн дурангийн кабинетад шинжлүүлсэн харьцангуй эрүүл 30 хүн, В хэлбэрийн архаг гастриттай 110 өвчтөн, (эмэгтэй 56, эрэгтэй 54, дундаж нас42,5±2,05), шархлаа өвчтэй 195өвчтөн (78 эмэгтэй, 117 зрэгтэй, дундаж нас 41,2±1,34) хамрагдсан. Судалгаанд хамрагдсан бүх өвчтөнд ерөнхий эмнэл зүйн шинжилгээ, улаан хоолой, ходоод, дээд гэдэсний уян дурангийн шинжилгээ, ходоодны салст бүрхэвчээс шатлан авсан амьд сорьцонд Helicobacter pylori илрүүлэх уреазын сорил, салст бүрхэвчийн эсийн болон эдийн шинжилгээ хийж оношийг тогтоосон. Нийт өвчтөнүүдэд цахилгаан химийн аргаар ходоодны хүчиллэгийг 24 цагийн туршид тодорхойлох Гастроскан-24 (ОХУ, Москва, Фрязино) аппаратын тусламжтай ходоодны хендийн pH, шүлтжүүлэх чадварыг тодорхойлсон. Өвчтөн бэлэн байх үед 3 мм голчтой гурван электрод бүхий нарийн гуурсыг бүлээн усанд дэвтээж зөөлрүүлээд хамраар оруулан, I электродыг ходоодны амсарт, II электродыгходоодны их биед, III электродыг ходоодиы нугалуурын өмнөх хэсэгт байрлуулан, гуурс зөв байрласан эсэхийг рентгенээр хянасны дараэ гуурсаа автомат ацидогастрометртэй холбосон (Гэрэл зураг 1).

Гэрэл зураг 1. Гастроскан-24, рН~метрийн шинжилгээний техөөрөмж

Гэрэл зураг 1. Гастроскан-24, рН~метрийн шинжилгээний техөөрөмж

Энэ техөөрөмж ходоодны хананаас ялгарч буй устөрөгчийн ионы агууламжийн өгөх цахилгаан дохиоллыг хүлээн авч тэмдэглэнэ. Шинжилгзэг өглөө эрт, өвчтөнг өлөн байх үед эхлэн дараа өдрийн өглөө хүртэл 24 цагийн туршид хийсэн. Шинжилгээ хийж дуусмагц тэмдэглэх төхөорөмжинд бичигдсэн үзүүлэлтүүдийг компыотерт дамжуулан суулгаж, график зураглал, бичлэгийг ашиглан дүгнэлт хийсэн. Ходоодонд гуурс тавьснаас хойш рН-ийн үзүүлэлт тогтворжсоны дараа өвчтөний өлөн үеийн суурь хүчиллэгийг 45 минут хэмжин цаашид өвчтөний идэх, уух.явах.хэвтэх.унтах, эм уух, тамхи татах зэрэг үйл ажиллагааны үед рН-ийн үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөж байгааг тэмдэглэн.-ажиглалтхийлээ. Судалгааны үр дүнг статистик боловсруулалтын SPSS программаар боловсруулсан болно.

Судалгааны үр дүн: 1999-2001 онд бид 24 цагийн ходоодны рН-метрийн шинжилгээний явцад хоол боловсруулах замын зовиургүй Helicobacter pylori сөрөг, ходоод гэдэсний салст бүрхэвчинд дурангийн шинжилгээгээр өөрчлөлтгүй 30 эрүүл хүнийг сонгон авч эрүүл насанд хүрэгчдийн ходоодны хүчиллэгийн хэвийн хэмжээг тодорхойлон ходоодны их биед рН = 1.4±0.07, нугалуурын өмнөх хэсгийн рН>5.8 болохыг тогтоосон. В хэлбэрийн архаг гастритын үеийн ходоодны хөндийн pH, шүлтжүүлэх чадварыг тодорхойлсон дүн:

Хүснэгт 1. В.хэлбэрийн „архаг гастритын үеийн ходоодны хөндийн pH

Хүснэгт 1.В.хэлбэрийн „архаг гастритын үеийн ходоодны хөндийн pH

Хүснэгт 2. В хэлбэрийн apxar гастритын үеийн ходоодны шүлтжүүлэх чадварын үзүүлэлт

Хүснэгт 2. В хэлбэрийн apxar гастритын үеийн ходоодны шүлтжүүлэх чадварын үзүүлэлт

Тайлбар: XXYYA - ходоодны хүчил үүсэх үйл ажиллагаа; ХШЧ - ходоодны шүлтжүүлэх чадвар Хүснэгт 2-оос харахад ходоодны хүчил ихэссэн ходоодны өнгөц үрэвсэл болон шалбархайт үрэвслийн үед ходоодны шүлтжүүлэх чадвар бүрэн алдагдсан үзүүлэлт (75%; 81,8%) илэрлээ. Шархлаа өвчний үеийн ходоодны хөндийн РН, шүлтжүүлэх чадварыг тодорхойлсон дүн:

Шархлаа евчний үеийн ходоодны хүчил ялгаруулах үйл ажиллагааг судалсан дүнгээс харахад дээд гэдсэнд байрласан шархлаатай 49 тохиолдлын 90.3%-д pH ихэссэн (1.0±0.3), 6.4%-д хүчил хэвийн (1.4-2.0), 3.2%- д хүчил буурсан (4.6-4.7) ба шүлтжүүлэх чадвар 91.9%- д нь бүрэн алдагдсан байв (Хүснэгт 3, 4).

Хүснэгт 3. Шархлаа өвчний үеийн ходоодны хөндийн рН-ийн үзүүлэлт

Хүснэгт 3. Шархлаа өвчний үеийн ходоодны хөндийн рН-ийн үзүүлэлт

Хүснэгт 4. Шархлаа өвчний үеийн ходоодны шүлтжүүлэх чадвар

Хүснэгт4. Шархлаа өвчний үеийн ходоодны шүлтжүүлэх чадвар

Хүснэгт 3,4 -өөс харахад II хэлбэрийн буюу ходоод ба дээд гэдэсний шархлаа хавсран тохиолдсон 13 өвчтний 92.3% нь хүчиллэг (рН = 1.0±0.8) ихэсч шүлтжүүлэх чадвар бүрэн алдагдсан (декомпенсация), III хэлбэрийн ходоодмы нугалуурын ба нугалуурым өмнөх хэсэгт байршсан шархлаатай 31 тохиолдлын 96.8%-д (рН=1.0±0.5) хүчиллэг ихэсч шүлтжүүлэх чадвар бүрэн алдагдсан (декомпенсация) бөгөөд IV хэлбэрийн ходоодны амсар дор байрласан шархлаатай 19 тохиолдлын 17.6% нь хүчиллэг хэвийн (рН=1.4-2.0), 82.4% нь хүчил буурсан рН=3.3±1.2 шүлтжүүлэх чадвар бүрэн алдагдаагүй, 2.2% нь хүчил эрс буурсан (рН=7.1±1.4) (анацид) шүлтжүүлэх чадвар бүрэн алдагдаагүй үзүүлэлт илэрсэн (р<0.01) (Зураг1).

Зураг 2. Шархлааны байршил ба ходоодны салстын х&#1199;чил ялгаруулах &#1199;йл ажиллагааны хамаарал

Зураг 2. Шархлааны байршил ба ходоодны салстын хүчил ялгаруулах үйл ажиллагааны хамаарал

Зураг 2-оос харахад Джонсоны ангиллаар I хэлбэрийн буюу ходоодны амсраас ходоодны булан хүртэл талбайд байршилтай шархлаа бүхий 52 тохиолдлын 7.6% нь хүчил хэвийн, 92.4% нь pH 3.8±0.8 хүчил буурсан буюу шүлтжүүлэх чадвар хэвийн ба бүрэн алдагдаагүй байв. Джонсоны ангиллын I хэлбэрт багтах ходоодны буланд байршилтай шархлаа бүхий30 тохиолдлын 51,6%-нь хүчил их рН=1.3±0.3, 3.2% нь хүчил хэвийн, 45.2%-нь рН=4±0.6 буурч шүлтжүүлэх чадвар 100 % бүрэн алдагдаагүй байв (Хүснэгт 3,4; Зураг 1). Ийнхүү бидний ажиглалтаар Джонсоны I бүсийн дотор үйл ажиллагааны хувьд ялгаа бүхий хоёр хэсэг байгааг la, lb гэжялган Джонсоны ангиллын I байршил,ц дахин нэг “жижиг бүс ° lb” нэмж болох тухай дүгнэлтэд хүргэсэн юм. Энэ жижиг бүс нь 5 үндсэн шинжээр ялгагдаж байлаа.

Үүнд:

  1. Шархлаа ходоодны өнцөг дээр байрлалтай
  2. 45.2%-д Ходоодны хүчиллэг буурсан
  3. 51.6%-д Ходоодны хүчиллэг ихэссэн
  4. 3.2%-д ходоодны хүчиллэг хэвийн
  5. Ходоодны нугалуурын хөндийн шүлтжүүлэх чадвар бүрэн бус алдагдсан (у2 =82.8, р<0.001)

Зураг 3. Ходоодны шархлааны байршил

Зураг 3. Ходоодны шархлааны байршил

Дүгнэлт:

  1. Эрүүл насанд хүрэгчдийн ходоодны хүчиллэгийн хэвийн хэмжээ ходоодны их биөд рН=1.4±0.07, нугалуурын өмнөх хэсэгт рН>5.8 болох нь тогтоогдлоо.

  2. В хэлбэрийн архаг гастритийн үед ходоодны хөндийн pH салст бүрхэвчийн эмгэг бүтцийн өөрчлөлтөөс илүү хамааралтай байна. Шалбархайт үрэвслийн үед ходоодны хүчиллэгийн ихдэлт ба багадалт ижил хувьтай, голомтот хатангиршилт үрэвслийн үед ходоодны хүчиллэг ихдэлт тодорхойлогдож байгаа тул дээрх тохиолдлуудад ходоодны pH метрийн шинжипгээ хийж, шүүрэл зохицуулах эмчилгээг сонгох нь зүйтэй.

  3. Ходоодны шархлаа өвчний шархлааны байршлаас хамаарч Джонсоны ангиллын I бүсэд хүчил / ялгаруулалт, шүлтжүүлэх чадвар ба байршлын хувьд ялгаа бүхий нэмэлт “жижиг бүс" илэрснийг үндэслэн ходоодны хүчиллэгийн хэлбэлзэл тогтворгүй булангийн байршилтай буюу “lb жижиг бүс” дэх шархлааны үед эмчилгээний аргаа сонгохын тулд рН-метрийн шинжилгээ хийж байх шаардлагатай байгааг бидний судалгаа харуулав.

Ном зүй

1. Аруин Л.И., Григорьев П.Я., Исаков В.А., Яковенко Э.П. Хроничөский гастрит. - Амстердам, 1993. -362 с.

2. Джозев М. Хендерсон. Патофизиология органов пищеварения. - М.- СПб: Бином-Невский Диалект, 1997. С. 43-63.

3. Комаров Ф.И., Ивашкин В.Т. Значение исследования механизмов регуляции секреции соляной кислоты у больных язвенной болезнью двенадцатиперстной кишки // Тер. архив.- 1989.- №8. С.57-59.

4. Лея Ю.А. Современная оценка кислотообразования желудка // Клиническая медицина. 1996. - № 3. с. 13-16.

5. Лея Ю.А. рН-метрия желудка. - Л.: Медицина, 1987. 144 с.

6. Лопина О.Д., Котлобай А.А., Рубцов А.М. Молекулярные механизмы секреции соляной кислоты слизистой оболочки желудка // Российский журнал гастроэнтерологии, гепатологии, колопроктологии. 1997. № 6. С. 15-19.

7. Медведев В.В., Овечкина Л.В., Медведева В.Н. Инберг Л.М., Диагностика и коррекция нарушений pH, секреции и моторики желудка двенадцатиперстной кишки при заболевании верхнего отдела желудочно-кишечного тракта // Российский журнал гастроэнтерологии, гепатологии, колопроктологии. 1997. № 5. с. 39-41.

8. Achord J.L. Gastric pepsin and acid secretion in pa¬tients with acute and healed duodenal ulcer // Gastroenterol. - 1981. - №1. - P.15-18.

9. Burget D.W., Chiverton K.D., Hunt R.H. Is there on optimal degree of acid supression for healing og duodenal ulcers? A model of the relationship between ulcer healing and acid supression // Gastroenterol. - 1990. -№99. - P.345-351.

10. Hurlimann S.; Dor S.; Schwab P.; Varga L.; Mazzucchelli L.; Brand R.; Halter F. Effects of Helicobacter pylori on gastritis, pentagastrin-stimu- lated gastric acid secretion, and meal-stimulated plasma gastrin release in the absence of peptic ulcer disease // Am. J. Gastroenterol, -1998. -v. 93. -N. 8. - P. 1277-1285.

11. Karttunen T, Niemela S., Lehtola J. Helicobacter py¬lori in dyspeptic patients: quantitative association with severity of gastritis, intragastric pH, and serum gas-trin concentration II Scand. J. Gastroenterol. -1991. - v. 186. -P. 124-134.

12. Stevanovic D., Radovanovic D., Ivanisevic V.H. pylori infection and a decrease in the pH of gastric juice as a possible cause of bleeding in erosive gastritis // Med. Pregl.-1999.-v.52. - N. 11 -12. -P. 469-474.

Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор профессор Б. Цэрэндаш

www.mongolmed.mn/article/1201



Назад в раздел
Популярно о болезнях ЖКТ читайте в разделе "Пациентам"
Лекарства, применяемые при заболеваниях ЖКТ
Адреса клиник

Индекс цитирования
Логотип Исток-Системы

Информация на сайте www.gastroscan.ru предназначена для образовательных и научных целей. Условия использования.